Гадаад харилцаа

Манай компани нь АНУ-ын Лос анжелес, чикаго хот, ХБНГУ, Австрали улс, БНХАУ-ын Гуанжоу, Эрээн, Бээжин хот дахь салбаруудаараа дамжуулан таны хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг хамгийн хямд, хамгийн хурднаар нийлүүлэх боломжтой юм.

Бид танд болон танай төсөлд хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг тус салбаруудаараа дамжуулан хамгийн боломжит хувилбараар санал болгох боломжтой. Бидний харилцагч түншүүд нь томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай хамт олон байдаг тул та бидэнд итгэж болно.

Үүнээс гадна та бүхний БНХАУ-аас худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг БНХАУ болон Монголын аль ч аймаг сум хотод хүргэх хүртлэх бүх төрлийн тээврийг бид хамгийн найдвартай хурдан шуурхай хийж гүйцэтгэх боломжтой. Бид БНХАУ-ын Эрээн хотод өөрийн тусгай агуулахтай ба энэхүү агуулахаараа дамжуулан таны том жижиг бүх төрлийн ачааг найдвартайгаар таны гарт хүргэх болно.

Та бидэнд итгэж болно. Хамтдаа “ХӨГЖЛИЙГ БҮТЭЭЦГЭЭЕ”