КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

Эрхэм зорилго
Бизнесийн тасралтгүй найдвартай ажиллагаа - Монголын хөгжил
Алсын хараа
Бизнесийн болон үндэсний бүтээн байгуулагчдийн итгэлт түнш байж үйл ажиллагаандаа өндөр хариуцлага, аюулгүй байдлыг чанд сахин ажиллаж, харилцагч бүрийн итгэлт түнш, найдвартай ханган нийлүүлэгч нь байхыг зорино.
Үнэт зүйлс
Итгэл сэтгэл бүхий ажиллах хүчин, итгэлт хариуцлагатай түнш, байгал орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээ

Эс Жи Эм Трейдинг ХХК нь анх Монгол улсын эдийн засгийн тасралтгүй өсөлтийг хангахад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөдөлмөрийн аюулгүй байдал, байгал орчинд сөрөг нөлөөгүй өндөр чанартай бараа бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлэх зорилгоор байгуулагдсан. Бид харилцагч үйлчлүүлэгчиддээ бүхий л цаг хугацаанд итгэлт түнш хамтрагч байн ажиллаж ханган нийлүүлэлтийн цогц үйлчилгээг санал болгон ажиллаж байна. Бид “ХӨГЖЛИЙГ БҮТЭЭЦГЭЭЕ” уриан дор нийт харилцагчдийнхаа итгэлт түнш, найдвартай ар тал нь байж бүтээн байгуулалтын ажилдаа бүхий л анхаарлаа хандуулах нөхцлийг бүрдүүлж өгдөг.

Мөн бид харилцагчиддаа бараа материал, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн ханган нийлүүлэлт хийхээс гадна борлуулалтын дараах засвар үйлчилгээ, баталгаат хугацааг олгож үүгээрээ дамжуулан үндэсний томоохон төсөл хөтөлбөрүүдийг цаг хугацаандаа бэлэн болоход өөрсдийн сэтгэл зүрхээ зориулан ажилладаг. 

Өнөөдрийн байдлаар бид дэлхийн шилдэг дараах брэндүүдийн албан ёсны борлуулагч болон ажиллаж байна. Үүнд: 

Цаашид бид эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулахын төлөө ямагт хичээн ажиллана.